Sunday, July 29, 2012

Багаж

Энэ блогийг удаан хөтөлсөнгүй гэхдээ хүмүүс мэр сэр ордог бололтой одооноос бага багаар мэдээ нэмж байнаа.

Энэ удаад C++ програм бичихийн тулд эхлээд ямар ямар програм суулгах шаардлагатай талаар дурдая.

C++ дээр програм бичих гэж байгаа бол эхлээд өөрийнхөө зэвсэгээ бэлтгэх хэрэгтэй.

GNU compiler гэж гүүглэдээд өөрийнхөө ашиглаж буй үйлдлийн системд суулгах талаар санаа тавиарай. Хэрэв windows ашиглаж байгаа бол mingw суулгаад bin хавтасын замыг нь system PATH хувьсагчдаа нэмэхэд болно.


Харин одоо eclipse хэмээх IDE програмыг суулгах хэрэгтэй. Энэ програмыг ажиллуулахын тулд танд java хэрэг болж магадгүй, багахан хэмжээтэй тул татаж аваад суулгаарай.

Эцэст нь CDT буюу C Development Tools хэмээх eclipse ийн плагинийг eclipse дээрээ нэмж суулгана. install CDT eclipse гэж google-ээс хайгаад суулгах зааврыг үзээрэй.

Товчхондоо ийм, ингээд та C++ програм бичиж чадна. Асуух зүйл гарвал комментээр хэлэлцээрэй. Good Luck!

1 comment:

ReniviD Diviner said...

Ee blog oo hutlu l duuuu